“Харилцан туслалцаж-Хамтдаа хөгжье” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөв

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.  Уг ажлын хүрээнд ХХААХҮЯ, БХБЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо, Хоршооны сургалт мэдээллийн төв хамтран өнөөдөр /2022.04.26/ “Харилцан туслалцаж-Хамтдаа хөгжье” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

            Уг хэлэлцүүлэгт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, хоршоологчдын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.   

Төв болон Өмнөговь аймгийн хоршоод хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлгийн үеэр “Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого”, “Хоршооны засаглал ба хоршиж ажиллахын давуу тал”, Хоршооны дүрмийг шинэчлэхэд анхаарах асуудал, ач холбогдол”, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын зүгээс илтгэл мэдээлэлтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//