ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД: ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОХИОН БҮТЭЭЦГЭЭЕ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болдог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, ШУТсан, АНУ-ын элчин сайдын яам “Оюуны өмч ба Залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын албан хаагчид, мэдээлэл, технологийн компаниуд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцсон ба Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “Компьютерт суурилсан шинэ бүтээлийн хамгаалагдах боломж, туршлага”, Мэдээлэл технологийн үндэсний паркийн зөвлөх Жэкоб Ковакс Гүүдман “Гүүгл компанийн оюуны өмчийн туршлага”, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цогзолмаа “Экспортлогч болон гарааны компанийн оюуны өмчийн стратеги” сэдвээр тус тус илтгэл тавин оролцогч нарт оюуны өмчийн стратеги, програм хангамжид суурилсан шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр хамгаалах, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//