Хоршоодын шинэчилсэн бүртгэл зохион байгуулах сургалтад нийслэл болон орон нутгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил”  болгон зарласан билээ. Энэ ажлын дагуу Хоршоодын шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулахаар Жижиг, дунд үйлдвэрийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Канад улсын Mерит төсөл, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Best хөтөлбөртэй хамтран сургалт зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар болон 21 аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хоршоодын шинэчилсэн бүртгэл зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгөх сургалтад хамрагдаж байна.  

Сургалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, УБЕГ-ын дэд дарга Г.Атармаа нар нээлээ.

Хоёр өдөр танхимаар зохион байгуулах уг сургалтаар Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай уялдуулж хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх нь, Хоршоог улсын бүртгэлд бүртгэхэд анхаарах асуудлууд, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлууд, Үйл ажиллагаа явуулдаггүй татан буугдах хүсэлтэй хоршоодын асуудал, Төрийн үйлчилгээний цахим систем E-Mongolia-г     ашиглан хуулийн  этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх нь зэрэг сэдвээр мэдээлэл өгнө.

Түүнчлэн МЕRIT төслөөс “Орон нутгийн бизнес эрхлэгчдийг уул  уурхайн  бэлтгэн  нийлүүлэгч болгох  хөгжүүлэх  нь” сайн туршлага, Оюуны өмчийн газраас Бүтээгдэхүүний   загварын тухай болон Барааны тэмдэг,  газар зүйн заалтын тухай ойлголт сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийх юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//