Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид БНХАУ-д бараа бүтээгдэхүүн экспортлох боломж-Цахим худалдаа” хэлэлцүүлэг зохион байгуулагдав

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж нийгмийн төдийгүй бизнесийн орчинд маш том сорилтууд тулгарч байна. Энэ нь дэлхий улс орнууд тэр чигээрээ дижитал хэлбэрт шилжиж салбар бүр өөр өөрийн онцлог нөхцөлд тохируулан цахим орчинд хөгжих шаардлага үүсэж байгаа явдал юм.

Энэ цаг үед Монгол улс ч гэсэн худалдаа бизнесийн орчны тогтвортой хэвийн байдлыг хангаж, дотоодын аж ахуй нэгж байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тодорхой түвшинд эрсдэл багатай даван туулах тал дээр дор бүрнээ хичээж байна. Манай улсын хувьд зах зээлийн хэмжээ бага, үндэсний брэнд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нэвтрүүлэх ажил харьцангуй удаашралтай, боломж хомс, бизнесийн орчны цахим шилжилтийг хийхэд хууль эрх зүй, дэд бүтцээс гадна цахим худалдааны орчинд оролцогч талуудын мэдлэг соёл, хандлага учир дутагдалтай байгаа билээ.

Иймд “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, БНХАУ-д бараа бүтээгдэхүүн экспортлох боломж, цахим худалдаа” хэлэлцүүлгийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөр болон Алтан алхам ТББ-тай хамтран 2022-04-01-ний өдөр Корпорайт зочид буудлын хурлын зааланд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Alibaba GDT Training Institution захирал С.Уянга “Цахим худалдааны удирдлага, Алибаба-цахим худалдааны платформ нэгдэх болон Алибаба-тай хамтарснаар үүсэх боломжуудын талаар  сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж Алибаба онлайн худалдааны платформд өөрсдийн дэлгүүрээ нээх сумиляци туршилт хийх боломжтой бөгөөд  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон давуу талтай байна.БНХАУ-ын Шанхай хотоос Монголд үйлдвэрлэв төвийн захирал Б.Золцэнгэл “БНХАУ-ын зах зээлийн ойлголт, чанар, стандартыг хангуулах, тохирлын баталгаажуулалт оюуны өмч, патентын эрх авах тухай сэдвээр,  Экспортыг дэмжих төслийн нэгж бизнес хөгжлийн зөвлөх Т.Мөнхтулга “БНХАУ-н зах зээлийн тойм судалгаа”-ны талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт 110 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл цахимаар болон танхимаар оролцож, мэдээлэл туршлага хуваалцсан үйл ажиллагаа боллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//