Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуультай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хооронд өнөөдөр /2022.03.22/ хамтын ажиллагааны “Санамж бичиг”  үзэглэв.

                 Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуулийн захирал М.Должин болон албаны бусад хүмүүс байлцлаа.

            Монгол Улсын Засгийн газраас 2022 оны “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Уг ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраас Хоршооны салбарт хийж, хэрэгжүүлэх ажлын жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

            Санамж бичгийн хүрээнд талууд Хоршооны дарга, менежер, нягтлан бодогч, бараа судлаач мэргэжлээр богино хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх юм. Мөн Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын төрийн албан хаагчид,  жижиг, дунд бизнес эрхлэгчид, хоршоологчдын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах богино, дунд хугацааны модуль сургалтыг зохион байгуулахаар боллоо.

                 Мөн Жижиг, дунд бизнесийн орчин нөхцөлийг тодорхойлох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, хөгжлийн хөтөлбөр боловсруулах чиглэлд хамтарч ажиллана.  

                  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//