ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ХҮССЭН 537 ИРГЭН, ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 3 сарын өмнө

   Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, нэг улсаас хараат экспортын төвлөрлийг бууруулах зорилготой "Экспортыг дэмжих төсөл" нь 2023 оныг дуустал хэрэгжих юм.

      Энэхүү төслийн хүрээнд Түншлэлийн хөтөлбөрийг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд шалгуур хангасан экспортыг чиг баримжаатай аж ахуйн нэгжийн Экспорт хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэн санхүүгийн дэмжлэг олгох  төслийн материалыг 2022.02.22-ны өдрөөс эхлэн авах талаар олон нийтэд мэдээлсэн билээ.

Үүнээс хойш  тус хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 350 гаруй иргэн аж ахуй нэгж  асуулт, зөвлөгөө авахаар хандсан бөгөөд Экспортыг дэмжих төслийн  нэгж болон Жижиг, дунд үйлдвэрийн газраас утсаар болон биечлэн уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч байна.  

Мөн Түншлэлийн хөтөлбөрт хамрагдахаар бэлдэж буй ААН-үүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2022.02.25/ цахим уулзалт, сургалт зохион байгуулав. Уг сургалтад 187 иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож "Түншлэлийн хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл авлаа.

Түншлэлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкийг дамжуулан аваарай.

 

Төслийн нэгжийн http://www.edp.mn/news/226 цахим хуудас болон 77111760 дугаарын утас Жижиг, дунд үйлдвэрийн газрын smefund.gov.mn цахим хуудас 7748-5555-1 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//