Алибаба экосистем”, “Дижитал шилжилт” сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 4 сарын өмнө

     Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн онд  “Монгол дахь Алибаба GDT Институт”-тай хамтран ажиллах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.  Хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил хийж хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд ч уг ажил үргэлжилнэ.

      Энэ удаад "Alibaba GDT Mongolia Training Institution"-аас Жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар "Alibaba GDT” сургалтын багц хөтөлбөр болон  “Алибаба экосистем”, “Дижитал шилжилт” болон цахим худалдаанд шилжсэн “Таобао тосгон”-ы талаар тусгайлан танилцуулсан юм. Дижитал шинэ эдийн засгийг дагаж ирэх боломжуудыг нээж, улс орныхоо дижитал шилжилтийг эрчимжүүлэх, дижитал эко системийг бий болгох боломжийг нээж өгөхөд туслах өвөрмөц сургалтын хөтөлбөртэй танилцахыг хүсвэл 

Та бүхэн сонирхсон багц сургалтын зураг дээр дарж орон мэдээлэл авна уу! Доорх холбоосоор орж сонирхсон сургалтын багц хөтөлбөртөө бүртгүүлээрэй!

https://forms.gle/zK5F3y3yNZk7DdJF9 [1]

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//