“Стор Эм Эн” ХХК-тай хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Стор эм эн” ХХК-ийн захирал А.Мөнхбадрал нар Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарч ажиллах тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

    Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, маркетингийн чадамжийг сайжруулах, хөгжүүлэх, сурталчлах замаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадвар, борлуулалтыг дээшлүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэх юм.

    Эхний ээлжид талууд “www.store.mn платформд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тусгай цэсийг үүсгэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөтөлбөрт хамруулан бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах юм. 

   Хөтөлбөрт хамрагдсан 10 хүртэлх ЖДҮЭ-ийн бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хоёр талын оролцоог хангаж ажиллахаар тохиролцов.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//