“Цар тахлын дараах ЖДҮ эрхлэгчдийн хямралыг даван туулах хөтөлбөр"-ийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ

Нийтэлсэн: 4 сарын өмнө

     Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал болох Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын дараах сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Eвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  "COVID-19 цар тахлын дараах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хямралыг даван туулах хөтөлбөр"-ийг Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Уг асуудлаар  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, EСБХБ-ны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группын дэд захирал, Төв Ази ба Монгол Улсыг хариуцсан Бүсийн дарга Холгер Вифел, жижиг, дунд бизнeсийн хэсгийн Тэргүүлэх менежер С.Байгалмаа болон албаны бусад хүмүүс цахимаар хуралдлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн салбарт бодлогын дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан зээл олгох, импортыг орлох бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулах юм.

Мөн орон нутгийн мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийг чадавхжуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, кластeрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//