Улсын тэргүүний Од-Кр, Ар арвижин дэлгэрэх хоршооны үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

Орон нутгийн хоршоологчдыг чадавхжуулах сургалт Архангай аймгаас өнөөдөр эхэлж байгаа билээ. Уг арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Ундрал нар оролцож  Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний үр дүн, ач холбогдол, Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгосон журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Танилцуулга мэдээллийн дараа ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Улсын тэргүүний Од-Кр, Ар арвижин дэлгэрэх хоршооны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо. Хоршоодтой танилцсаны дараа Архангайд үйлдвэрлэв төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//