Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтоо цахимаар аваарай

Нийтэлсэн: 4 сарын өмнө

Ковид-19 цар тахлын дэгдэлт иргэдийн дунд өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа билээ.

Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тодорхойлолт олгох төрийн үйлчилгээг 100 хувь цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.

Иргэн та аж ахуйн нэгжээ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн, тодорхойлолт авахдаа www.burtgel.sme.gov.mn цахим хаягаар нэвтрэн байгууллагын регистр дугаараар бүртгүүлж, хүсэлтээ илгээснээр өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэн төрийн үйлчилгээг авах боломжтой юм.

Мөн та 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /www.e-balanca.mof.gov.mn/, болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг /www.etax.mta.mn/ цахим хаягуудад баталгаажсан байх шаардлагатайг анхаарна уу.

 

Холбоо барих утас: 7748-5555 /3/

Facebook chatbot: Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

 

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//