“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” арга хэмжээний ажлын хэсэг цахимаар хуралдлаа

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээг АНУ-д 2022 оны хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

       Уг ажлын хэсгийн ээлжит цахим хурал өнөөдөр /2021.01.12/ боллоо.

Цахим хуралд ажлын хэсгийн дарга Я.Эрдэнэсайхан болон гишүүд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцож, арга хэмжээний зохион байгуулалтын талаар харилцан санал солилцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//