Зөвлөхүүдийн чуулганд бүртгэж байна

Нийтэлсэн: 2 сарын өмнө

        Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт /ММЗИ/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ /, Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран “Зөвлөхүүдийн чуулган” буюу “ConsultCon 2021”  ирэх сарын 10 -нд “Хамтдаа Хөгжье” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ анх удаа цахимаар болж буйгаараа онцлог юм.

Монголын шилдэг зөвлөхүүд чуулж салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох олон улсын туршлагаас суралцахаас бүү хоцроорой. Бүртгэл 2021 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 18 цагт хаагдана.

Бүртгүүлэх -> https://bit.ly/3FpV6Vj [1]

Хөтөлбөр, болон бүртгэлийг:
https://mmci.mn/consultcon2021/ [2]

Холбоо барих: 99088210, info@mmci.mn

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//