ЖДҮХС-аас олгосон зээлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлаа тайлагнав

Нийтэлсэн: 1 сарын өмнө

      ХХААХҮ-ийн Сайдын 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн А/184 тоот  тушаалаар  баталсан удирдамжийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Арилжааны банкаар болон сангаас шууд олгосон зээлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх, тооцоо нийлэх” ажлыг хийж хэрэгжүүлсэн билээ.

Уг ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр /2021.11. ЗТХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Энхтөр болон ажлын хэсгийн ахлагч нар танилцууллаа. 

      Энэ ажлын хүрээнд ЖДҮГ-ын албан хаагчид 7 чиглэлд 12 ажлын хэсэгт хуваагдан 814 төсөлд хяналт, шинжилгээ үнэлгээ хийлээ. Эдгээр төслийн 459 нь орон нутагт, 356 нь Улаанбаатар хот орчимд байрлаж байгаа бол 94 хувь нь ЖДҮХС-аас шууд олгосон, 6% нь банкаар дамжуулан олгосон зээл байна. 

 ЖДҮХС-аас 2009-2020 онд нийт 8235 төсөлд 991.8 тэрбум  төгрөгийн санхүүжилт олгосноор 51 мянган ажлын байр шинээр бий болж, 37 мянган ажлын байр хадгалагджээ. Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсний үр дүнд орон нутагт олгосон төслөөс 938.6 сая төгрөг, Улаанбаатар хот орчмын төслөөс 2.446,6 тэрбум төгрөг буюу нийт 3.385.2  тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлсэн байна. 

       Танилцуулга мэдээллийн төгсгөлд цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ ярилцаж, харилцан санал бодлоо солилцлоо.

          Түүнчлэн санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх чиглэлээр зээлдэгчдийг чадавхжуулах, маркетинг борлуулалтад дэмжлэг үзүүлэх, бараа бүтээгдэхүүнийг ангилан тодорхойлж, бүтээгдэхүүний багц гаргаж дэмжлэг үзүүлэх зэрэг дүгнэлт, санал гаргалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//