АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзлаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа болон албаны бусад хүмүүс өнөөдөр АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Чен, эдийн засгийн ажилтан Лорен Хогес нартай уулзлаа.

Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан АНУ-д зохион байгуулах Монголын хөрөнгө оруулалт, Өв соёлын өдрүүд арга хэмжээний үеэр хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Түүнчлэн Монгол Улсын гарааны болон  бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлэх, ЖДҮГ-ын албан хаагчдыг чадавхжуулах төслийн хүрээнд хамтран ажиллах талаар дэмжлэг хүслээ.    

АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийн зүгээс ЖДҮ эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл олголтын талаар түлхүү сонирхож, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийхээр тохиролцлоо

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//