“Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” үзэсгэлэн худалдаа өндөрлөв

Нийтэлсэн: 2 сарын өмнө

Цар тахлын үед ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” үзэсгэлэн худалдаа 3 хоног үргэлжлэн өнөөдөр өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн уг үзэсгэлэнд 130 гаруй ЖДҮ эрхлэгч, 1500 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр дэлгэлээ. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс зохион байгуулсан үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаанд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан,  НЖДҮҮДТ-ийн дарга Г.Гангамөрөн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,  Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр  нар оролцов.

Энэ үеэр албаны хүмүүс үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, төрөөс баримталж буй бодлого, ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцлоо. Салбарын удирдлагуудын зүгээс цаашид ч ЖДҮ эрхлэгчдээ дэмжих ажил, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ энэ үеэр хэлж байсан  юм.

Цар тахлын нөлөөнд хамгийн их автаж эрсдэл үүрсэн салбарын нэг нь үйлдвэрлэл эрхлэгчид буюу ЖДҮҮ эрхлэгчид. Тэд энэ хугацаанд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, ажлын байраа хадгалж үлдэхээр хичээсэн ч нийгмийн олон асуудлуудаас шалтгаалан тэсэж үлдэхэд хүнд болж байгааг хэлж байлаа. Түүнчлэн санхүүжилт, худалдан авалт, бүтээгдэхүүний патентын баталгаажуулалтын асуудалд анхаарлаа хандуулахыг ЖДҮ эрхлэгчид  мөн хүслээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//