Зөвлөхүүдийг цахим мэдээллийн санд бүртгэж байна

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

     Жижиг, дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/ болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институт /ММЗИ/-ын хамтран Зөвлөхүүдийн цахим мэдээллийн санг бий болгохоор бүртгэлийн ажил эхлүүллээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ЗӨВЛӨХҮҮДИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН-г бий болгох юм.

    Ингэснээр зөвлөхүүд нь мэргэшил, ёс зүйн зөв байдлаа үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд баталгаажуулан дэлхийн 50 гаруй орны мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдож түншээ сонгох, компаниа хөгжүүлэх, үндэсний болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллах, улс орны эдийн засаг, жижиг, дунд бизнесийн хөгжилд оруулах хувь нэмэр, цар хүрээгээ тэлэх боломжтой болох юм.

Дашрамд дуулгахад, Жижиг, дунд үйлдвэрийн газрын  дарга Я.Эрдэнэсайхан Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн ерөнхийлөгч З.Батгэрэлт нар өнгөрсөн сард хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан билээ. Энэ ажлын хүрээнд хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бататгаж, урт хугацаандаа зөвлөх үйлчилгээний зах зээлийг хөгжүүлэн олон улсын түвшинд хүргэж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор 2021 онд үндсэн гурван чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Үүнд:

1. ConsultConference-2021 зөвлөхүүдийн ээлжит чуулганыг зохион байгуулах,

2. Жижиг, дунд үйлдвэрүүдэд бизнесийн оношилгоог хийж, сонгогдсон нэг компанид хамтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх,

3. Монгол Улсын зөвлөх үйлчилгээний салбарын зөвлөхүүдийн бүртгэл мэдээллийн санг үүсгэх, Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажилд талууд хамтрах юм.

 

Та бүхэн дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

Хуулийн этгээд буюу байгуулллага бол https://bit.ly/2ZE6YDr холбоосоор

Зөвлөх үйлчилгээ үзүүлэг иргэн бол https://bit.ly/3CSENPh холбоосоор

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//