“Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх яагаад хамаатай вэ?” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөв

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө

НҮБХХ-өөс Европын холбооны дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Евро Танхимтай хамтран  “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх яагаад хамаатай вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2021.09.24/ болж өндөрлөв. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан танхимын сургалт-хэлэлцүүлэгт  Гадаад харилцааны яамны Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа,  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-ын БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөх М. Мандхай, П.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд ЖДҮ салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//