Загвар хоршооны ТЭЗҮ

Нийтэлсэн: 1 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газраас хоршооны салбарын хөгжлийг дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр дүнг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжих, хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг баталсан.
Тус хөтөлбөрийн хоршоог хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Загвар хоршоо”-г байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс 2019 онд ХХААХҮЯ-аас “Загвар хоршоо”-ны ТЭЗҮ-г хийлгэсэн. “ЗАГВАР ХОРШОО”-ны ТЭЗҮ-тэй танилцах бол энд дарна уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//