Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 1 сарын өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 номинациар салбарын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.

Шагналын номинаци

Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:

  1. Шилдэг шинэ бүтээгдэхүүн -1
  2. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -1
  3. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч -1
  5. Шилдэг хүнс экспортлогч -1
  6. Шилдэг цахим худалдаа эрхлэгч -1
  7. Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч -1
  8. Эрүүл, шим тэжээллэг зоог -1

Газар тариалангийн салбар:

  1. Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-2
  2. Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин -1
  3. Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч -2
  4. Хамгийн их төмс борлуулсан ногоочин -1
  5. Шилдэг жимсчин -1
  6. Шилдэг хоршоо -2
  7. Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч -2

Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:

  1. Онцлох шинэ бүтээгдэхүүн -2
  2. Экспортын шилдэг бүтээгдэхүүн -2
  3. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг ажил олгогч -1
  5. Шилдэг хоршоо -2
  6. Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч -1

Шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХХААХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Дэд ажлын хэсгүүд доорх цахим хаягаар хүлээн авна.

  • Хүнс, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын шалгаруулалтын материалыг “Хүнсний үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Отгонжаргал, цахим хаяг: otgoo.d1017@gmail.com, Утас: 51-261962;
  • Газар тариалангийн салбарын шалгаруулалтын материалыг “Газар тариалангийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Н.Оюунсувд, цахим хаяг: N_oyunsuvd@yahoo.com, Утас: 51-263408;
  • Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын шалгаруулалтын материалыг “Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Болормаа, цахим хаяг: Boloroodoo@gmail.com, Утас: 77485555-3;

Шагналыг 09 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Шалгуур үзүүлэлтийн талаар доорх холбоос дээр дарж мэдээлэл авна уу. 

 https://mofa.gov.mn/exp/article/entry/2484?fbclid=IwAR0A4Kwh2xG81H8RDcXPtRQenZWbvhOO8y1IsdeAW4_Pk87vOp7HhPHYXQ8

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//