Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийг судалгаанд идэвхтэй хамрагдахыг хүсье

Нийтэлсэн: 1 сарын өмнө

    Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургуульд Мехатроник ба роботын тэнхим байгуулах, энэ чиглэлээр бакалаврын мэргэжилтэн бэлтгэх талаарх судалгаанд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье.

            БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Солонгосын Политехникийн их сургууль нь Монгол Улсын ХААИС-д Мехатроник ба робот техникийн чиглэлээр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэх анги шинээр нээхээр төлөвлөж байна. Уг судалгаа нь ажил олгогчдын шаардлага, эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилготой юм. Иймд та бүхэн судалгаанд хамрагдан, үнэн зөв мэдээлэл өгч, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү. 

Дараах холбоосоор нэвтэрч судалгаанд хамрагдана уу.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeCYV8B_OAADIdb0s8rotVipC54kcloZ3DQuAEOYwLrTRbSOA/viewform#

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//