Жижиг, дунд үйлдвэрийн газар БНХАУ-ын ОPB - тэй хамтарч ажиллана

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

     Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав, OPBChina Гүйцэтгэх захирал Стивен Хоу болон албаны бусад хүмүүс өнөөдөр цахимаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монголын брэнд бараа бүтээгдэхүүнийг www.opbchina.com платформд байршуулах, Хятадад зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд Монголын жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг оролцоход дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах зэрэг олон асуудлаар харилцан санал солилцсон юм.

Мөн Монголд тогтмол зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд Хятадын мэргэжлийн худалдан авагчдыг урьж оролцуулах, хөрөнгө оруулагчдыг холбох зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//