ЖДҮ-ийн асуудал хариуцсан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумдын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Бодлогын шийдэл ТББ-тай хамтран Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориулан цахим сургалт зохион байгууллаа. Энэ сарын 02-ноос 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уг сургалтад давхардсан тоогоор нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймаг, 330 сумдын 1720 гаруй мэргэжилтэн хамрагдав.

Сургалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлууд болон хууль тогтоомжуудын талаар танилцуулга, мэдээлэл өглөө. Эдгээр мэргэжилтнүүд нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг тул тэднийг чадавхжуулах зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт, бизнесийн удирдлагын чиглэлээр түлхүү мэдээлэл өгөхийг зорьсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//