“Хамтран суралцаж харилцан хөгжье” мэдээлэл солилцооны индэр цахим уулзалт боллоо

Нийтэлсэн: 2 сарын өмнө

          Жижиг, дунд үйлдвэрийн газар Мерит төсөлтэй хамтран Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан албан хаагчдын гуравдугаар уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. 

Энэ үеэр уулзалтад оролцогчид орон нутгийн бизнесийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болгох арга зам, шийдлийн талаар харилцан санал солилцсон юм.

Тухайлбал, Дорнод аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХҮГ-ын хамтарсан Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн туршлага, тулгамдсан асуудал, шийдэл, гарцын талаар харилцан санал солилцож, туршлага, мэдээллээ хуваалцлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//