“Монгол дахь Алибаба GDT Институт”-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн: 1 сарын өмнө

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр Хятадын төдийгүй дэлхийн олон улсын цахим худалдааны тэргүүлэх групп компани болох Алибаба-ын дэргэдэх “Алибаба Бизнес Сургууль”-ийн “Монгол дахь Алибаба GDT Институт”-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.  Энэхүү байгууллагын зорилго нь Монголын жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг цахим худалдаанд чадавхжуулах, Монголын брэнд бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын цахим худалдааны платформд байршуулан Хятадын зах зээлд таниулан борлуулах явдал юм.  

    Энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг цахим худалдааны чиглэлээр сургалтад хамруулахаас гадна Монгол, Хятад хоёр улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хооронд В2В уулзалт зохион байгуулах, олон улсын үзэсгэлэн, худалдаанд бизнес эрхлэгчдийг оролцуулах зэргээр Монголын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг 1.4 тэрбум хүн амтай урд хөршийн зах зээлд таниулан сурталчилна.

     Дашрамд дуулгахад, тус институтээс энэ жил Монголд анх удаа Alibaba GDT challenge 2021 /Global Digital Talent/ арга хэмжээг зохион байгуулж байна. Алибаба Бизнесийн Сургуулиас жил бүр зохион байгуулдаг уг тэмцээн өнөө жил “Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе” сэдвийн дор дотоодын болон олон улсын гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдана.

   Тэмцээнд оролцсоноор өөрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, Алибаба ОУ-н платформ дээр бараа бүтээгдэхүүнээ байршуулан худалдан борлуулах боломжтой бөгөөд ОУ-н залуу бизнес эрхлэгчидтэй танилцах, хөрөнгө оруулалт авах, урт хугацааны түншлэлтэй болох зэрэг маш олон давуу талтай тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

“Хил хязгааргүй брэндийг бүтээцгээе” тэмцээнд оролцогчдоос эхний 3 багийг шалгаруулна.

Шагналын сан:

1-р байр 10 сая төгрөг

2-р байр 5 сая төгрөг

3-р байр ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал

Шалгарсан 3 баг Олон улсад өрсөлдөнө

Олон улсын шагналын сан:

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//