Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цахим сургалт эхэллээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар "Бодлогын шийдэл" ТББ-тай хамтран бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ чадавхжуулах зорилгоор “Бизнесээ хөгжүүлье” цахим багц сургалт зохион байгуулж байна. Энэ сарыг дуустал үргэлжлэх уг сургалтад хамрагдсанаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнес санаагаа хэрхэн төсөл болгохоос эхлээд Брэндинг бий болгох, Байгууллагын соёл, Татварын зохицуулалт хийгээд Маркетинг, Менежмент гээд үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй бүхий л асуудлаар мэдээлэл авах боломжтой юм.

    Сургалтыг ЖДҮГ-ын БМНЦҮХ-ийн дарга Д.Болормаа нээлээ.

Тэрээр “ Монгол улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа нэн чухал юм. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сургалтын үйл ажиллагааг цахим  хэлбэрээр түлхүү явуулж байна. Өмнө нь ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалтад хамрагдах боломж бага байсан бол цахимаар сургалт зохион байгуулснаар илүү олон хүн хамрагдах боломж нээгдэж, эрэлт хэрэгцээ ч ихэссэн. Монгол улсад 60 гаруй мянган ЖДҮ эрхлэгчид байгаагаас 90 гаруй хувь нь бичил, жижиг бизнес эрхлэгчид байдаг. Эдгээр бизнес эрхлэгчид нь бүгд сургалтад хамрагдаж чаддаггүй учраас бид  бүх сургалтыг цахим орчинд байршуулж, үнэ төлбөргүй, хүссэн үедээ суралцаж, мэдээлэл авах боломжтойгоор байршууллаа. Мөн та бүхэн сургалтын талаарх санал хүсэлт, сэтгэгдлээ бидэнд ирүүлснээр дараа дараагийн сургалтад тусган сайжруулах болно.  Өнөөдрийн сургалтад цаг зав гарган хамрагдаж байгаа та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//