АНУ, Канад улсад "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, форум зохион байгуулна

Нийтэлсэн: 2 сарын өмнө

 

"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа, форумыг АНУ, Канад улсад  ирэх арваннэгдүгээр сард  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар Гадаад харилцааны яам, АНУ, Канад дахь Элчин сайдууд болон албаны бусад хүмүүс өнгөрсөн сарын 10-нд цахим уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтын үеэр ГХЯ-аас энэхүү арга хэмжээг БОАЖЯ болон Соёлын яамтай хамтран "Монголын соёлын өдрүүд" нэрийн дор өргөтгөн зохион байгуулах санал гаргасан юм. Түүнчлэн үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахаар болж тэдний зөвлөгөө зөвлөмжийн дагуу бэлтгэлээ ханган ажиллаж байна.   

Энэхүү бэлтгэл ажлын нэг хэсэг болгон АНУ-ын бизнесийн салбарынханд зориулан 2 удаагийн танилцуулга уулзалтыг хийхээр төлөвлөөд байна. Эхний уулзалт өнгөрсөн пүрэв /2021.07.22/ гаригт  "Business Opportunities in Mongolia for U.S. Companies" вэбинарыг амжилттай зохион байгууллаа. Уг Вэбинарт АНУ-ын Худалдааны Яам болон АНУ-ын бизнес эрхлэгчид оролцож Монгол улсаас уул уурхайн бус бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд экспортлох боломжийн тухай ярилцлаа. Уулзалтад ГХЯ-ны Гадаад Худалдаа, Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд дарга Г.Өлзийсайхан, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ганзориг, ҮХГ-ийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Төгөлдөр, Экспорт ОУХТөвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг, Монголын жимс, жимсгэний холбооны ТУЗ-ийн тэргүүн, МУИС-ийн Эдийн Засгийн тэнхимийн эрхлэгч Профессор.Х.Цэвэлмаа, Хос АЗ ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Н.Зоригт, Монголын ноос, ноолуурын холбооны баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан , CPL ХХК-ийн гүйцэтгэх захирал, дизайнер Г.Золцэцэг (Катяа Зол), Хаадын гэр ХХК-ийн захирал Д.Болор-Эрдэнэ нар үг хэлж, илтгэл тавилаа.

АНУ улсаас уг вэбинарт Вашингтон, ДС дэх Дэлхийн худалдааны төвийн захирал,Худалдааны төвийн менежментийн̆н ассоциациудын дэд ерөнхийлөгч (TCMA), Andrew Gelfuso - Америкийн худалдааны яамны Азийн газрын Монгол улсын асуудал эрхэлсэн газрын дарга Зен Гонг Кросс - АНУ-ын 20 гаруй бизнес эрхлэгчид тус тус оролцож, харилцан санал бодлоо солилцож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//