Коста Рика: Хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлт, хүчирхийллийг устгах зорилгоор "Хүүхэд харах төв" олноор нээж ажиллуулна

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Илүү сайхан ирээдүйг хамтдаа дахин бүтээхэд Хоршоодын үүрэг, оролцоо

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2021 оны чуулга уулзалтын хүрээнд Хоршооллыг сурталчлах, хөгжүүлэх хорооноос (COPAC) “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recovery буюу нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай тусгай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус арга хэмжээний үеэр хуралд оролцсон COPAC-ын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тавьсан презентацийг танилцуулж байна.

    Коста Рикагийн CoopeTarrazu-ийн захирал Карлос Лейтон Америкийн хоршоодтой хамтран хэрэгжүүлж буй Casa de la Alegría төслийнхөө талаар танилцууллаа. Никарагуа, Панамаас ургац хураахаар Таразугийн кофены бүсэд ирж буй цагаач ажилчдын хүүхдүүдийг эцэг эх нь тариан талбайд ажиллах хооронд харж хамгаалан, хүмүүжүүлэх үйлчилгээ үзүүлдэг тус төв нь бүс нутагт хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлт, хүчирхийллийг устгах зорилготой юм. Хоршоо цаашид улам олон хүүхэд харах төв нээхээр төлөвлөж байна. Casa de la Alegría нь 2018 онд анх нээгдэхдээ 45 хүүхэдтэй байсан бол өнөөдөр 14 төв 420 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа  тэлсэн байна. "Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэг үүнтэй ижил төстэй төслүүдийг дэлхийн бусад оронд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Ноён Лейтон хэлэв.

<iframe src="https://drive.google.com/file/d/1ZhDLqdqmqbYspEiiTOBTaDVsn4GfmKh0/preview" width="800" height="600" allow="autoplay"></iframe>

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//