Филиппин: "Залууст санхүүгийн мэдлэг олгох, хэрхэн байгалиа хамгаалж, хадгалахыг зааж сургах" санаачилгыг дэмжин ажиллахыг дэлхийн хоршоологчдод уриалав

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Илүү сайхан ирээдүйг хамтдаа дахин бүтээхэд Хоршоодын үүрэг, оролцоо     

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2021 оны чуулга уулзалтын хүрээнд Хоршооллыг сурталчлах, хөгжүүлэх хорооноос (COPAC) “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recovery буюу нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай тусгай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус арга хэмжээний үеэр  тавьсан презентацийг цувралаар танилцуулж байна.

2.    Филиппиний Залуу бизнес эрхлэгчдийн хоршооны гишүүн Дулсе Бустаманте нь Үндэсний Хоршооллын газар, Боловсролын газар, Байгаль орчин, нөөцийн газар болон тэдний хоршооны хоорондох олон талт санаачилгыг танилцуулав. Тэдгээр санаачилга нь залуучуудын хүрээлэн буй орчны мэдлэгийг дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодит ажлуудыг хэрэгжүүлдэг талаар танилцуулав. “Бид залуучуудад хэрхэн санхүүгийн мэдлэгтэй болохыг заахаас гадна хэрхэн байгалиа хамгаалах, хадгалахыг зааж сургаж байна "гэж тэр хэлээд ижил төстэй санаачилгыг дэмжин ажиллахыг дэлхийн хоршоологчдод уриалав.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//