Илүү сайхан ирээдүйг хамтдаа дахин бүтээхэд Хоршоодын үүрэг, оролцоо

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

     НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2021 оны чуулга уулзалтын хүрээнд Хоршооллыг сурталчлах, хөгжүүлэх хорооноос (COPAC) “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recovery буюу нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай тусгай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус арга хэмжээний үеэр хуралд оролцсон COPAC-ын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тавьсан презентацийг танилцуулж байна.

1.    Олон Улсын Худалдааны Төвийн (ОУХТ) Байгууллага ба Экосистемийн хэсгийн дарга Анне Чаппаз хэлэхдээ хоршоод нь дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд хувь нэмэр оруулахын зэрэгцээ бизнесд дэмжлэг үзүүлдэг холимог загвар бөгөөд энэ хоёр үүргийнхээ ачаар хоршоо нь цар тахлын дараах ертөнцийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ОУХТ үзэж байгаа талаар дурдав. Иймд ОУХТ-өөс хоршоодыг аль болох үр дүнтэй, бүтээмжтэй байлгахын тулд чадах бүхнээ хийхээ мэдэгдэв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//