НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас Хоршооллын асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

    НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газар “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2021 оны чуулга уулзалт энэ сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус чуулга уулзалтын хүрээнд нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recoveryтусгай арга хэмжээ долдугаар сарын 12-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын санаачлагчийн хувиар тус арга хэмжээнд оролцсон юм.

    Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан үндсэн илтгэгчээр оролцож "Монгол Улсын хоршооны салбарын үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, Хоршооны салбарын хөгжлийн 100 жилийн ойн хүрээнд төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хоршооны тухай хууль, эрх зүйн орчин түүний  ач холбогдол"  сэдвийн хүрээнд  танилцуулга, мэдээлэл өглөө.  Энэ үеэр  үндсэн илтгэгч Европын Комиссын төлөөлөгч Хатагтай Марлен Холзнер "Хоршоо нь тогтвортой ажлын байрыг хангадаг чухал салбар бөгөөд амжилтад хүргэх бизнесийн загвар"  болохыг онцлов.

   Тусгай арга хэмжээг НҮБ-ын Хоршооллыг дэмжих хороо, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, цар тахлын нөхцөлд хоршоологчид хэрхэн хариу арга хэмжээ авч, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажилласан туршлагын талаар болон хоршооллыг дэмжих шинэ тутам судалгааны дүнг танилцууллаа.

    Түүнчлэн Уганда, Филиппин болон Коста Рика зэрэг улсын төлөөлөгч хоршооны чиглэлээр өөрийн орны туршлагаас танилцууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//