Их Британи Улсын хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд төслийн танилцуулга мэдээллээ хавсралтын дагуу бөглөж ирүүлнэ үү.

Нийтэлсэн: 3 сарын өмнө

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Их Британи Улсын Элчин сайд Филип Малоун, Их Британи Улсын Ерөнхий Сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Даниел Кавченски нартай цахим уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр хоёр орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах болон уул уурхайн хайгуул, тоног төхөөрөмж, банк санхүү, барилга, ноос ноолуур, нэхмэл эдлэлийн экспорт, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн байна. Их Британи Улсын Ерөнхий Сайдын Монгол Улстай харьцах Худалдааны элч Даниел Кавченски энэ оны сүүлээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа тул дээр дурдсан салбар, чиглэлээр Их Британи Улсын хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй гишүүн байгууллагууд 500 саяаас 2 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийн танилцуулга /татаж авах/ мэдээллээ хавсралтын дагуу бөглөж доорх хаягаар ирүүлнэ үү. МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн газар: Цахим хаяг: membership@mongolchamber.mn Утас: 77277070 /2/, 99104825

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//