ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан орон нутагт ажиллаж байна

Нийтэлсэн: 2021 жилийн өмнө

    ЖДҮГ-аас “Арилжааны банкаар болон сангаас шууд олгосон зээлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх” ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс энэ өдрүүдэд Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймагт томилолтоор ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Булган аймгийн Дашинчилэн сумд газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг “МҮКҮ” ХХК-д саатлаа. Тус компани нь ЖДҮХС-ийн 2018 оны зээлдэгч юм. Компанийн захирал Н.Эрдэнэ-Очир ажлын хэсгийнхэнд үйл ажиллагаагаа танилцууллаа.

     Тэрээр “Талх нарийн боов хийхэд шаардлага хангасан гурил чухал. Гурилгүй болоод гурилын эрэлд гарч яваад тариа тарьж, будаагаа хурааж, хураасан будаагаа гурил болгохын тулд үйлдвэрт өгч нэмүү өртөг шингэсэн гурил авч байхаар өөрөө үйлдвэрлэх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Ингээд 2018 онд үйл ажиллагаагаа өргөтгөх төсөл бичээд ЖДҮХС-д өгч 200 сая төгрөгийн зээлд хамрагдсан.

Анхан шатны боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд талбай, тоног төхөөрөмжөө сайжруулах зайлшгүй шаардлага байсан. Авсан зээлээсээ тоног төхөөрөмжөөс гадна бордоо, үр, түлшинд зарцуулсан. 2019, 2020 оны хувьд зуншлага тааруу байсан учраас будаа тариагүй. Гэхдээ ор тас зүгээр суулгүй оройхон ногоон тэжээл тарьсан.  Будаагүй учраас гурил хийгээгүй, зогсонги байна. Энэ жилийн хувьд хур бороо арвин эртхэн будаагаа тарьсан. Арвин ургац авахаар байна. Цар тахлын хүндхэн нөхцөлд хүүгээ хугацаанд нь төлж байсан ч үндсэн зээлээ төлж чадаагүй. Энэ намрын ургацаас зээлээ төлчихнө гэсэн итгэлтэй л байна даа” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//