ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны ЖДҮ-ийн бодлогын төлөөлөгч Ясухиро Майда нар уулзав

Нийтэлсэн: 3 сарын өмнө

“Монгол, Японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ нь 2021 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд www.exportmongolia.org  талбарт цахимаар зохион байгуулагдаж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд 06 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын төлөөлөгч Ясухиро Майда нар албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Японы талд танилцуулж, цаашид Японы Жижиг дунд үйлдвэрийн газартай ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Хоёр тал цар тахлын нөхцөл байдал намжихаар биечлэн уулзаж, нарийн асуудлуудыг хэлэлцэхээр тохирлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//