“Тээвэр, Логистикоор Европтой холбогдох нь” сэдэвт 2 дахь удаагийн онлайн хуралд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 3 сарын өмнө

“Тээвэр, логистикоор Европтой холбогдох нь” сэдэвт хоёрдугаар хурал болох гэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг Европын Холбооноос Монголд суугаа элчин сайд нээж, Төр болон Хувийн Хэвшил, Монгол Улсын холбогдох яамдын төлөөлөл, ОХУ, БНХАУ-ын дипломат төлөөлөгч, бодлого боловсруулагчид болон Тээвэр, Логистикийн салбарынхан, Санхүүгийн Институтүүд тэргүүтэй холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд оролцоно.

Тээвэр, логистикийн салбар нь эдийн засгийг хөдөлгөгч цохилж буй салбар бөгөөд глобал цар тахлын үед тэдний үүрэг оролцоо илүү чухал болохыг бидэнд харуулж байна. Энэ удаагийн онлайн хурал нь бүх талуудын нийтлэг эрх ашиг, Монгол болон Европын хоорондох холбоог дэмжихэд өндөр ач холбогдолтой юм.


Салбарын төлөөлөгч таныг хуралд оролцохыг урьж байна.

Хурлаар хэлэлцэх сэдвүүд:

 - Тээвэр ба логистикийг өнөөгийн байдал, алсын хараа

- Засгийн Газраас авч хэрэгжүүлэх төрийн бодлого, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай, ирээдүйн дэд бүтцийн төлөвлөгөө

- Транзит хөрш орнуудын арга барил, бэрхшээлүүд болон тэдгээрээс гарах арга замууд

- Монгол Улсын тээвэр, логистикийн салбар олон улсын түвшинд авч тухай, бүс нутгийн холбоос

- Европ Монголын Хамтарсан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Тээвэр Зуучдын Нэгдсэн Холбооноос хамтран явуулсан: “Монгол Улсын Тээвэр, Логистикийн Салбарын” судалгааны дүн танилцуулга

- Бодлого боловсруулагчид, транзит хөршүүд ба хувийн хэвшлийн төлөөлөгч нарын богино хугацааны олон алсын төлөвлөгөөний тухай дугуй ширээний хэлэлцүүлэг

Бүртгэл:

https://tinyurl.com/4xwcyter


Таньд хурал болон бүртгэлтэй холбоотой асуултууд байвал доорх хаягаар холбоо барина уу:
Б. Хишигжаргал (Бодлого Хариуцсан Мэргэжилтэн)

E-mail: policy@eurochamber.mn / 9966-0240

Л. Эрдэнэбилэг (Гишүүнчлэл, Харилцаа Хариуцсан Мэргэжилтэн)

E-mail: membership@eurochamber.mn / 9909-1557

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//