ЖДҮГ-ын албан хаагчдад Одь Тан эмийн үйлдвэрээс дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэлэглэв

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Одь Тан эмийн үйлдвэрийн ерөнхий менежер Э.Чулуунбаатарыг хүлээн авч уулзлаа. Тус компани ЖДҮХС-ийн 2020 оны зээлдэгч бөгөөд эм болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ЖДҮХС-аас 2020 оны зээл олгох салбар чиглэлд Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 10 төсөлд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд эдгээр төслийн нэг нь Одь Тан эмийн үйлдвэр.

Уулзалтын үеэр Э.Чулуунбаатар “Цар тахлын хүнд нөхцөлд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаа цахимаар олон нийтэд ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж, олон ЖДҮ-чдэд урагш алхах итгэл өгсөн танай хамт олонд талархлаа илэрхийлээд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэе” гэв.

Норов 7, Мана 4 тан нь Ковидыг эмчлэхэд хамгийн эрэлт ихтэй, үр дүнтэй байгааг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа билээ. Эдгээр тан нь эрэлт ихтэй байгаа учраас тус үйлдвэрийнхэн ачаалал ихтэй 24 цагаар ажиллаж байгаа ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//