Сэлэнгэ аймгийн 65 хоршооны төлөөлөлд “Хоршооны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын хоршооны салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн В.Занданбат  Сэлэнгэ аймгийн 65 хоршооны төлөөлөлд “Хоршооны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга сэдвийн хүрээнд танилцуулга, сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо болон Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийн талаар Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, зөвлөх Д.Батмөнх нар мэдээлэл өгсөн юм.

 

Энэхүү сургалтыг “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийн Хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд хоршооны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залгамж үеийг төлөвшүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//