БЗХ-ийн дарга А.Гэрэлзаяа Алтан гадас одонгоор, ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчид өнөөдөр шагнууллаа. Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан гардуулав. Энэ үеэр ЖДҮ-ийн газраас Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа Алтан гадас одонгоор, ахлах мэргэжилтэн Базарын Мөнхцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус  шагнуулсан юм.  

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Төрийн дээд одон, медалиар шагнуулсан нийт албан хаагчдадаа баяр хүргээд, эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе” гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажилласан дараах албан хаагчид төрийн дээд одон, медалиар шагнуулав.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Данаажавын Оюун-Эрдэнэ

Малын генетик нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Пэрэнлэйн Баясгалан

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Батбаярын Эрхэмбаяр

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Гомбын Нямжаргал

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн дэд зохицуулагч Сонинбаярын Гүн-Уянга

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Төрийн захиргааны удирдлагын газрын аж ахуйн ажилтан Гансэлэмийн Тэгш-Эрдэнэ

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Базарын Мөнхцэцэг

Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн мэргэжилтэн Доржсүрэнгийн Эрдэнэ

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Захиргааны удирдлагын нэгжийн ахлах хуульч Гэлэгбалжирын Туяа

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нягтлан бодогч Бадрахын Номин-Эрдэнэ

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Бизнес хөгжлийн нэгжийн мэргэжилтэн Батаагийн Эгшигмаа

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлбөр тооцоо бүртгэлийн нэгжийн мэргэжилтэн Сандуйжавын Баясгалан

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Ложистик, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтэн Жанчивын Оюунбилэг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлбөр тооцоо бүртгэлийн нэгжийн мэргэжилтэн Мяхдадагийн Түмэнбуян нар тус тус шагнууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//