Нийслэлийн 9 дүүргийн 300 гаруй үсчин, хумс заслын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид цахим сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

    Жижиг, дунд үйлдвэрийн газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн Боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоо, Монголын Хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн 9 дүүргийн 300 гаруй үс засах, хумс заслын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 17-20-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар “MNS 5160:2020 Үс засах үйлчилгээнд тавигдах шаардлага”, “MNS 6843:2020 Хумс заслын үйлчилгээ”,  Ахуйн үйлчилгээний салбарт хийгдэж буй ажлын товч танилцуулга мэдээлэл хийв.   

     

 Түүнчлэн Ажил мэргэжлийн лавлах, Мэргэжлийн зөвлөл, ур чадварын үнэлгээ, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам“-ыг тус тус танилцуулсан юм. Мөн  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал олгох талаар шаардлагатай мэдээллийг өглөө.   

     Энэхүү сургалт нь дүүрэг тус бүрд үс засах, хумс заслын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//