“Бизнес оношилгоо” сургалтад 20 мэргэжилтэн хамрагдлаа

Нийтэлсэн: 4 сарын өмнө

   Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк /ЕСБХБ/ -аас “Бизнес оношилгоо” сэдэвт сургалт энэ сарын 18-аас эхэлж дөрвөн өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөлөө. Салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой уг сургалтад Жижиг, дунд үйлдвэрийн газар болон орон нутгийн мэргэжилтэн нийт 20 хүн хамрагдсан юм.  

Орон нутгийн бичил, жижиг, дунд бизнесүүдэд хэрэгцээт бизнесийн зөвлөгөө, дэмжлэгийг тухай бүрд газар дээр нь олгох, өөрчлөлт болон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн асуудлыг шийдвэрлэх арга аргачлал зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү сургалтаар мэргэжилтнүүд олж авлаа. Уг сургалтын 2 дахь ээлж ирэх долоо хоногт  эхэлнэ.

Сургалтыг Олон улсын зөвлөх Марина Погошиан удирдан явуулсан бөгөөд сургалтын үеэр оролцогчдын зүгээс сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ идэвхтэй солилцсон үр дүнтэй  сургалт боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//