"КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл"-ийн гарын авлагатай танилцана уу

Нийтэлсэн: 4 сарын өмнө

        Коронавирус цар тахал Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр нөлөөлж байна. Энэхүү үр нөлөөг бууруулахын тулд Европын Холбооны санхүүжилт, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк (ЕСБХБ)-ын дэмжлэгтэйгээр Өмгөөллийн “Хаан Лекс Партнерс” ХХН хуулийн фирм нь Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж "КОВИД-19 цар тахлын үед Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хүргэх хууль зүйн мэдээлэл" төслийг санаачилсан билээ. Энэхүү санаачилгын хүрээнд

Ø  Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээ ба хууль зүйн үр дагавар;

Ø  Онцгой нөхцөл байдлын үеийн зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт;

Ø  Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвээр 3 удаагийн цуврал вебинарыг амжилттай зохион байгуулсан.  

     Энэхүү цуврал вебинар Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт Ковид-19 цар тахлын үед хямралыг даван туулахад нь хэрэгтэй олон төрлийн сэдвийг хамруулснаараа онцлог болсон юм. Хэрэв таны бизнест Ковид-19 цар тахал нөлөөлсөн эсэх, танд Засгийн газрын шийдвэрүүд, зээлийн гэрээний бүтцийн өөрчлөлт, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн мэдээлэл хэрэгтэй байгаа бол вебинарын үеэр ирсэн  "Асуулт, Хариулт”-ыг нэгтгэн ЕСБХБ –аас “Гарын авлага"  боловсруулсан байна.

       “Гарын авлага”-д Монголын бизнес эрхлэгчдэд “Ковид-19 цар тахал”-тай холбоотой хууль зүйн мэдээ мэдээлэл, зөвлөмжийг багтаажээ. Жижиг, дунд бизнес эрхлэгч танд энэхүү гарын авлага өдөр тутамд хэрэг болно гэдэгт итгэж байна.

"Гарын авлага"-тай энэ холбоос дээр ДАРЖ үзнэ үү. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//