ITU Цахим дэлхий 2021

Нийтэлсэн: 2 сарын өмнө

     НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэргэшсэн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага ITU нь “ITU Цахим дэлхий 2021” шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дэлхийн бүх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийг нэрээ дэвшүүлэхийг урьжээ.

             Тус шагнал нь дараах таван төрөлд инноваци болон технологийн шинэлэг шийдлээр шалгаруулалт явуулах аж. Үүнд:

 

Шагналд нэр дэвшсэнээр:

·         Шинэлэг ICT4D шийдлийн үйлчилгээ үзүүлэгч гэдгээр НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөнө;

·         Арга хэмжээний өмнө, үеэр болон дараа нь олон улсад харагдах байдлаас ашиг тус хүртэнэ;

·         Салбарын мэргэжилтнүүд, ментор, НҮБ-ын төлөөлөгчидтэй сүлжээ байгуулна;

·         ЖДҮ-ийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр, ур чадварыг дээшлүүлэх семинар, бизнесүүдийг холбох болон сүлжээний арга хэмжээнд оролцох боломжтой болно.

Бүртгүүлэх эцсийн хугацаа: 2021 оны 09 сарын 03

Бүртгүүлэх холбоос: https://digital-world.itu.int/events/2021-event/digital-world-awards/awards-application-form/

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//