Бараа бүтээгдэхүүний чанар стандарт, тохирлын баталгаажуулалтын ач холбогдол сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

    Жижиг, дунд үйлдвэрийн газар Стандарт, хэмжил зүйн газартай хамтран “Бараа бүтээгдэхүүний чанар стандарт, тохирлын баталгаажуулалтын ач холбогдол” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгуулав. Уг сургалтыг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээж үг хэллээ.

Сургалтад Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,  Оёдлын мэргэжлийн холбоо, Монголын жимс жимсгэнийн үндэсний холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын Органик Хаягдал Дахин Боловсруулах Үндэсний Холбоо, Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо, Монголын Махны Холбооноос Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрлэл Үйлчилгээний Хоршоодын Холбоо зэрэг Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

     Сургалтын үеэр Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалт, Хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын стандартчилал, Хүнс, нийтийн хоолны стандартчилал, Мод, модон бүтээгдэхүүний стандартчилал, Нийтлэг үйлчилгээний стандартчилал, Стандартчиллын техникийн хороод ба стандарт боловсруулах үе шат, Байгууллагын стандарт боловсруулах, шүүлт хийх журам, Олон улсын стандартыг бүртгүүлэн хэрэглэх тухай, Монгол улсын стандартын мэдээлэл ба  сургалт зэрэг сэдвийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

    Оролцогчдын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, стандарт нь тогтмол шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг бөгөөд бараа, бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэхэд анхаарах зүйлс, Төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд стандартыг хангах зайлшгүй шаардлага байгаа талаар харилцан санал бодлоо солилцож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Мэргэжлийн холбоодоор дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнд тавигдах чанар стандарт хангуулах, тохирлын баталгаа хийлгэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах асуудлаа тодорхойлох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//