“Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл - 2021” цахим үзэсгэлэн “Цар тахлын үед Японы компаниуд үйл ажиллагаагаа хэрхэн цахимжуулж байна вэ” сэдэвт сургалт болно

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

    Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сар үргэлжлэх уг үзэсгэлэнгийн ээлжит мэдээллийн цагт “Цар тахлын үед Японы компаниуд үйл ажиллагаагаа хэрхэн цахимжуулж байна вэ” сэдвээр Жайка төлөөлөгчийн газрын дэд бүтэц, хувийн хэвшлийн салбар хариуцсан суурин төлөөлөгч Коизүми Тайга мэдээлэл өгнө.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцож байна.

   “Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдоно уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//