“Азийн өдөрлөг 2021” цахим уулзалт болно

Нийтэлсэн: 5 сарын өмнө

    Австрийн эдийн засгийн танхим (WKO) 2021 оны 05 сарын 20-ны өдөр Австри ба Ази тивийн компаниудыг холбох, тэдний хооронд бизнес уулзалт зохион байгуулах зорилго бүхий “Азийн өдөрлөг 2021” арга хэмжээг цахимаар зохион байгуулах гэж байна.

    Арга хэмжээний ерөнхий хөтөлбөр герман хэлээр явагдах бөгөөд, “Innovative Asia – Opportunities for Austrian companies”, “Keynote by Andreas Sohmen-Pao, Chairman of BW Group” панелууд англи хэл дээр явагдана.

   Сонирхсон аж ахуйн нэгжүүд Австрийн эдийн засгийн танхимын төлөөлөл болон Австрийн компаниудтай 20 минутын ганцаарчилсан цахим уулзалтыг хийх боломжтой ба өнөөдрийн байдлаар Австрийн 250 гаруй компани, Азийн 17 улсын 50 орчим компани арга хэмжээнд оролцохоор бүртгүүлжээ.

Австрийн компаниудтай холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд дараах линкээр бүртгүүлэн, нэмэлт мэдээлэл авна уу.

 https://asientag2021.b2match.io/page-2711

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//