Тендерийн баталгааны эх үүсвэрт тусгайлан хүү тооцон олгох, мөн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах,

Нийтэлсэн: 5 сарын өмнө

    Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

     Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох юм.

    Үзэсгэлэн, семинар 30 хоног үргэлжлэх бөгөөд 2021 оны 04 сарын 23-ны өдөр "Тендерийн баталгааны эх үүсвэрт тусгайлан хүү тооцон олгох, мөн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, Худалдааны санхүүжилтийн эх үүсвэрт хүү тооцон олгох, Гадаад болон дотоод гүйлгээний шимтгэлийг хөнгөлөх, Банкны бусад үйлчилгээний талаар” Капитрон банк, Байгууллагын банкны газар, Харилцааны менежер Б.Батхуяг мэдээлэл өгнө.

      “Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

Үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдоно уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//