ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан Хоршооны тухай цахим хэлэлцүүлэгт оролцлоо

Нийтэлсэн: 5 сарын өмнө

   

 “Хоршоо гэж юу вэ, хоршооллын салбарын өнөөдрийн нөхцөл байдал, цаашид хэрхэн өргөжүүлэх тухай” сэдэвт цахим хэлэлцүүлэгт  ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, МХААХҮХ-ны (NAMAC) Дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, “Ноосон зангилаа” дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш, МХСМТ-ийн Хоршооны зөвлөх А.Мөнхжаргал нар панелистаар оролцлоо.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь залуучууд, бизнес эрхлэгчид болон нийгмийн бусад бүлгүүдийг татан оролцуулах боломжтой талаар санал солилцож, олон нийтэд хоршооны бизнес загварыг таниулах явдал байлаа.

    Хэлэлцүүлэгт төр болон хувийн хэвшил, хоршоодын төлөөлөгч 30 гаруй хүн оролцсон бөгөөд сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//