Европын холбооны санхүүжилттэй Монголын худалдааг дэмжих ТRАМ төслийн багтай уулзалт хийв

Нийтэлсэн: 5 сарын өмнө

      Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Европын холбооны Х-ТРАМ төслийн багийн удирдагч Кармен Фратита, ахлах эксперт Карл Круг болон ГХЯ, МҮХАҮТ, ЖДҮГ-ын төлөөлөгчидтэй өнөөдрийн цахимаар уулзалтад оролцлоо. Уг уулзалтад уулзалтаар төслийн баг ТРАМ-ын үйл ажиллагаа, гол арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, хамтран ажиллах чиглэл, боломжийн тухай хэлэлцлээ.

 

     Худалдааг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх зорилготой уг төсөл нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 4 жилийн хугацаатай. TRAM төсөл Монголын 100 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар экспортын Монголын косметикийн кластер, Монголын чацарганын кластер, Монгол сарлагийн хөөвөр ба торомны ноосны кластер, Монголын сарлагны арьсны кластер зэрэг 4 кластерыг бий болгосон байна.

     Түүнчлэн тус хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын “Монгол Экспорт Хөтөлбөр 2018-2022”-ын хэрэгжилтийг хангахад тусалж Монголын байгалийн түүхий эдээс гаралтай органик бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулах, Монгол Улсын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, бизнес эрхлэгчдийн талаар мэдээлэл өгөх зорилгоор  “Монголын Мэдээлэл ба Худалдааг дэмжих төв”-ийг дэлгүүрийн хамт 2020 оны 12 сард Германы Берлин хотод байгуулаад байгаа юм.

Мөн Монгол Европын хамтарсан багийн боловсруулсан цахим худалдааны платформыг хөгжүүлж ЕХ-ТРАМ төслөөс дэмжлэг авдаг экспортын кластерүүдын бүтээгдэхүүнийг ЕХ-ны гишүүн орнуудын хэрэглэгчдэд санал болгох www.mongolian-green-labels.eu сайтыг ашиглалтад оруулаад байна. 

Цаашид экспортын кластерын талаар төр ба хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрэх, экспортын кластеруудыг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний салбарын гишүүнчлэлтэйгээр хууль эрх зүйн хувьд албажуулах, экспортын зээлийн батлан даалтын сан байгуулах, Монголын Экспортын Кластерын Сүлжээ (МЭКС) ТББ-ыг дэмжин ажиллах, экспортын кластерын орчныг сайжруулахын тулд төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр хоёр тал хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//