Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг цахимаар хуралдлаа

Нийтэлсэн: 5 сарын өмнө

      Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа.  Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн болон  Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд   ерөнхийлөгч Ц.Алтантуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

      Хуралдаанаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгаж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

      Дашрамд сануулахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцээд, нийт 8 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, онцлог зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Хоршооны тухай хуулийн төсөл нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт бүхий хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд нийцүүлсэн, хоршоодод зориулж татварын орчныг тодорхой болгож байгаа гэдгээрээ олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//