Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөлтэй уулзлаа

Нийтэлсэн: 6 сарын өмнө

          ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Д.Дашхүү нар өнөөдөр /2021.03.26/ Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбооны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Төрийн болон Хаан банкны удирдлагууд байлцаж, тэдгээрийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

         Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучууд “Ажлын байрыг дэмжих” зээлд хамрагдахад тулгарч буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар харилцан ярилцаж, санал хүсэлтээ илэрхийллээ.  

        Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Залуучуудаа дэмжих бодлого байлгүй яах вэ. Энэ удаагийн зээл олголт бол “Ажлын байрыг дэмжих” явдал юм. Аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж, нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэл баталгаа гаргаж өгөх боломжийг бүрдүүлсэн нь Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгч нараа дэмжиж буй томоохон дэмжлэг, зохицуулалт юм.

Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл олголтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

       Тодруулбал, “Ажлын байрыг дэмжих зээлийг олгоход аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж, нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж өгөх боломжийг бүрдүүлсэн нь Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгч нараа дэмжиж буй томоохон дэмжлэг, зохицуулалт юм. Зээлийн ангилал муу байлаа гээд зээл өгч болохгүй гэдэг зохицуулалт хаана ч байдаггүй. Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр буюу нэг хадгаламж эзэмшигчийн мөнгөөр нөгөө хүнд зээл өгч байгаа тул эрсдэлээ тооцно. Зээлийн ангилалын хувьд нэг удаа хөрвүүлэлт хийсэн ч гэсэн зээл олгох асуудалд арилжааны банк л эцсийн шийдвэр гаргана. Дахин хэлэхэд, зээлийн ангилалаас болоод зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, иргэдийн хооронд эрсдлийг тооцоолон гаргаж буй шийдвэр юм. 2020 онд Монголбанк, Засгийн газраас шийдвэр гарч зээлийн ангилал хийгдээгүй. Тэгэхээр 2020 онд муу зээлдэгч шинээр нэмэгдээгүй гэсэн үг. Эдийн засаг хэвийн, ковидгүй байсан үеийн мэдээллүүд дээр тулгуурлан арилжааны банкууд шийдвэрээ гаргаж байгаа” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//